ӨРНИЙН ЗУРХАЙ

  • Ихэр (5/21-6/21)

    2014-08-01 - 2014-09-01
    Сарын эхээр од гараг танд романтик санаа, хөгжиж дэвших сэтгэгдлийг өгнө. Та хэн нэгний анхаарлыг татаж, зүрх тань цохилох ба ганц бие амьдралаа орхиж магадгүй. Өөрийн үзэл бодлоос үл хамааран настайчуудын үгийг сонс. Өнгөрсөн түүх тантай хамт амьдарч өв залгамжлалынхаа дүр зургийг ойлгоход тусална. Ажил дээр аюулгүй байдал хөндөгдөн аваарын хонх дуугарч магадгүй. Тиймээс та дүрэм зааврыг чанд сахь. Аливаа зүйлийн үр бүтээлтэй байх үеийг хүлээх хэрэгтэй. Илүү зүйлд цагаа зарцуулахаас сэргийл. Санхүүгийн ашиг харагдаж байна. Ганц бие ихрийнхэнд хайр дурлал ойрхон байна. Харин гэр бүлтэй хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарч үдшийг өнгөрөөх нь тааламжтай байдлыг үүсгэнэ. Сарын сүүлээр гэр бүлд асуудал гарна ялангуяа эцэг эхтэйгээ муудалцах бололтой. Та санал бодлоо хуваалцах талаар түнштэйгээ ярилц. Тэдний хайхрамжгүй байдал санаатай биш ч байж магадгүй. Тэд зүгээр л таны ажлын ачааллыг мэдэхгүй байгаа.
STYLE