ҮЗВЭРИЙН ХУВААРЬ

Хэзээ
Тайлбар
Тун удахгүй
Марвел компанийн шинэ уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Нууц ажиллагааны дор Америкийн баатарлаг нисгэгч Peter Quill-ийг хулгайлна. Түүнийг харамсалтай нь гараг хоорондын Галактикийн шоронд авчирсан байлаа. Тэр эрх чөлөөгөө эргүүлэн авахын тулд дурамжхан ч гэсэн галактикийн хамгаалагчид гэж нэрлэгдэх хэсэг нөхөдтэй нэгдэнэ. Түний шинэ найзуудыг бандит Drax, Gamora, Rocket болон Groot нар гэх бөгөөд хүч нийлүүлж хорон санаат Ронан, Orb нартай тулаладана. Орчлон ертөнцийн хувь заяа тэднээс шаотгаалах болно.
Тэнгис
3D Том хүн -8000 төгрөг Хүүхэд -5000 төгрөг
Тун удахгүй
Бүжиг түүний шинэ чиг хандлагын сонирхогч залуучуудын шимтэн үздэг болсон ’’Step up’’ цувралын 5 дахь анги болох ’’Step up all in’’ 9-р сард манай дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна.Тус кино нь өмнөх анги болох ’Step up’ киноны бүх одод Las Vegas хотноо цуглаж өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө тулаанаа хийх болно.
Тэнгис
3D Том хүн -8000 төгрөг Хүүхэд -5000 төгрөг
Тун удахгүй
Олон жилийн өмнөөс Dwight McCarthy (Josh Brolin) өөрийн дотор хүнтэйгээ тэмцэлдэж хатуу хөтүүг туулна. Энэ үед түүний дурлалт бүсгүй байсан Ava Lord түүн дээр эргэн ирж, хэрцгий тэрбумтан нөхөр Damien Lord (Marton Csokas)-оос салгаж өгөхийг хүснэ. Түүгээр ч зогсохгүй нөхрийнх том биетэй хамгаалагч Manute (Деннис Haysbert) бас араас нь мөшгин зовооно. Гэхдээ тун удахгүй хайр хүсэж ирсэн Ava-гийн жинхэнэ зорилго нь илүү хөнөөлтэй болохыг Dwight ойлгоно.
Тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Тун удахгүй
Жей, Анни хоёр халуухан хосууд байсан. Тэдний гал шиг дүрэлзэж байсан сайхан дурлал нь 2 хүүхэд, 10 жилийн дараа амьдралд нухлагдан урьдынх шигээ байхаа байсан. Өөрсдийн байгаа байдлаа өөрчлөхөөр шийдэж залуу насаа дурсан өөрсдийн нууцхан бичлэгийг хийнэ. Тэгвэл тэдний хувийн бичлэг автоматаар серверт хуулагдаж бүх хэрэг мандах болно. Тэгвэл хоёр хос мань нууц бичлэгээ хэрхэн устгах бол...? ”SEX TAPE” хөгжилтэй бас бүтэлгүй хосуудын тухай инээдмийн киног Тэнгис кино театр та бүхэнд хүргэж байна.
Тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Тун удахгүй
Эх орон дуудаж байна кинонд монголын авьяаслаг жүжигчдээс гадна Орос, Полиш, Японы жүжигчид тоглосон юм. Эх орон хайр сэтгэл үнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар үзүүлсэн байна.
тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Гарч байна
”Ээжээ надтай гэрлээч” МУСК ”Милл” кино компани болон ”mongol film” group-ийн хамтын бүтээл тус кино нь амьдралын үнэт зүйл болох гэр бүл тухай өгүүлэх төдийгүй гэр бүлийн салалт гэдэг нь зөвхөн эхнэр нөхөр төдийгүй хүүхдэд хэчнээн хүнд тусдагийг харуулсан дэлгэцийн бүтээл юм. Чадварлаг сэтгэл зүйч залуу анхны хайрынхаа төлөө өөрийн гэсэн амьдрал болон үнэтэй бүхнээ гаргуунд гаргах болно. Тэр дундаа сэтгэл зүйн мэргэжлээ давуу тал болгож эхнэр хүүхдээсээ цэвэрхэн салах болно. Эцэгст нь юу болох бол.
Тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Гарч байна
Нэгэн хөөрхийлөлтэй бүсгүй гэмт хэрэгтнүүдийн гарт орно. Түүнийг амьд тээвэрлэгч болгон хэвлийд нь тусгай бодис нуун хил давуулна. Гэвч балмад этгээдүүдийн улмаас бие дотор нь уг уусмал задарч, бүсгүйд олон янзын зүйл тохиолдоно. Энэ нь хүн төрөлхтний төсөөлж болох хэмжээнээс давсан хүчийг түүнд бий болгох болно. Төсөөллөөс илүүг Тэнгисээс.
Тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Гарч байна
Анх 2011 онд “Rise of the Planet of the Apes” буюу “Бичин гарагийн сэргэн мандалт” нэртэйгээр гарч байсан бол энэ удаа “The Dawn of the Planet of Apes” нэртэйгээр үзэгчдийн хүртээл 7-р сарын 18-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Хүн бичний тулаан энэ удаад эхэлнэ. Цезараар удирдуулсан генетикийн өөрчлөлттэй бичний сүрэг өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хэрэгцээ шаардлага нь өснө. Харин нөгөө талаас арав гаруй жилийн турш хүн төрөлхтний дунд вирус тархсаны улмаас хүн ам нэлээдгүй цөөрсөн байна. Тэд зэрэгцэн амар амгалан оршихын тулд хэн нь илүү давамгай болохоо харуулна. Хүний бүтээл хүн төрөлхтний дайсан болдгийн тод илрэл нь энэ юм.
Тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Гарч байна
Сүнс хардаг ганцаардмал хүү ой санамжаа алдсан охины сүнстэй таарч үерхэж найзалдаг. Гэтэл цус болсон амны хаалттай сүнсний тухай яриа сургуулиар тарж, сурагчид ээлж дараалан учир битүүлгээр сураггүй болж, охины сүнсний талаарх нууц нэг нэгээр тайлагдана.
Тэнгис
Энгийн кино буюу 2D үзвэр Том хүн - 7.000 төгрөг Хүүхэд - 5.000 төгрөг ’VIP’ танхим Том хүн - 12.000 төгрөг Хүүхэд - 8.000 төгрөг
Гарч байна
Хот бүрд баатрууд хэрэгтэй байдаг. Нью-Йорк хотыг харанхуй бүрхэн авчээ. Учир нь Foot Clan- гар хөл бологсод хотоор нэг болж цагдаагийн газраас авхуулаад улс төрчид хүртэл түүний сүлжээнд нэгдсэн байна. Дөрвөн яст мэлхий өсөн том болж, муу усны нүхнээс гарчээ. Тэд ирээдүйн ийм бүрхэг байгааг олж мэдээд, өөрсдийн хувь заяагаа өөрчлөхөөр Мэлхий нинжанууд болох болно. Мэлхий Нинжа болон зоригт эрин сурвалжлагч бүсгүй Аpril, зураглаач Vern Fenwick хамтран хотоо аврах болно.
Тэнгис
3D үзвэр том хүн -8000 төгрөг Хүүхэд -5000 төгрөг
STYLE